2008-03-08 11:07:28
Миний явуулж уй энэ шүлгийг миний багын найз маань ээждээ зориулж бичсэн. Найз минь одоо Турк-д суралцаж байгаа билээ. Хамгийн гол нь тэр энэ шүлгийг миний блогт тавиулая гэж бодсон авч Би шүлгий нь танай тэмцээнд явуулахаар шийдсэн юмаа.
Ганцхан ээждээ зориулах шүлэг
Уулын оройг ханзрах цагт
Ухаангүй үр чинь энэ шүлгийг бичлээ
Буурал хангайн салхины аясаар
Буданд суухаас нь өмнө шүлгэллээ хүү нь
Хавар намарын сэрүүн үдшээр
Үе үехэн даардаг болоо юу та минь
Үүр шөнийн цагаар уургаа хөхүүлж өсгөсөнг тань
Үр чинь харин ухаарч байна уу?
Цаг үргэлж үнсүүлдэг байсан хүү нь
Цагаан сараар л нэг үнсүүлдэг болоо юу
Дандаа л хажууд байдаг байсан үр нь
Дэргэдээс тань аажим аажмаар холдоод байна уу?
Хатуухан хэлдэг байсан үгэнд тань ээжээ
Хааяаа хүү чинь туньдаг байж
уу?
Мууг минь үзэх гэж хэлдэг байсан биш
Намайгаа ухааруулах гэж хэлдэг байжээ
Өмөг түшиг ээжийнхээ буянд
Өлсөхгүй даарахгүй өдий зэрэг хүрлээ
Халуун дулаан хайраар тань дуталгүй
Хүний дайтай амьдарч явна
Өглөөний шаргал нарнаар ажилдаа явахаар тань
Үдшийн бүрийг хүртэл хүлээдэг мөртлөө
Ядраад ирэх тань хөлийг чинь барьж өгөөгүй байж
Ямар нэгэн зүйлээр хүсснээр угтдагсан
Бүрэнхий шөнийн айдсаас хамгаалдаг
Бүүвэйн дууг чинь ээжээ санаж байна
Гартаа тэврээд уянгалаг хоолойгоор дуулдаг
Ганцхан сэтгэлд минь хоногшсон дуучин та минь билээ
Сүүний үнэртэй энгэртээ намайгаа эрхлүүлж
Сайн яваасай гэсэндээ бурхандаа залбирдаг
Алдаж эндэхүй гэж цацлаа өргөсөн
Амьд шүтээн та минь л юм байна шүү
Намар намарын улирал ойртон ирэхэд
Нүцгэрч үлдсэн модод шиг үлдэхийг би хүсэхгүй нь
Мөнхийн усыг олоод таньдаа амсуулж
Мянга мянган жил амьдрахыг л би хүснэ
Бусдад өөрийн хайраа харамгүй зориулсан мөртлөө
Буянт хонгор ээждээ өгөөгүйд минь уучлаарай
Алдрайхан тэнэг үр нь таныгаа гомдоож явсанд
Амьд бурхан ижии минь та өршөө.... өршөө.....


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: