Хүү нь тандаа захидал бичиж сууна. Сэтгэлд чинь угжтай явдаг, итгэлд чинь сүүтэй явдаг, муу бор хүү нь эр бие нийлж, цээнд хүрлээ. Эжий таныхаа тухай эргэцүүлж нэгийг бодлоо. Алтан заадас салж амьд үхэхийн хооронд тэмцэж, өөртөө байгаа бүтэн бүхнээ хагаслаж, байхгүй хугас бүхнээ гүйцээж сайн хүү болно гэсэн итгэлээр өөрийгөө хуурч сайхан бөх хүүтэй болно гэж аавд минь шивнэж улаан нялцрай төөхөн биеийг минь та л бүтээсэн ээжээ. Багаасаа л ороож байн байн чарлаж, өнөгтэй бүхнийг нэхэж, өмнөх болгоноон түйвээж явсаар….
Ханийн жаргалыг та миньв удаан эдлээгүй
Хань тань, аав минь тэгээд л тэнгэр лүү явчихсан.
Тэглээ гээд та минь сөхөрч сөгдөөгүй, борвиныхоо бааснаас салаагүй 3-н
хүүхдийнхээ төлөө борви бохис хийлгүй, 2 нарын ххоронд гадаа гарч эр, гэрт орж
эм болж орчлонгийн хүнд болгоныг тоолгүй өргөж, хүн болгох гэж зүтгэж явна та
минь,. Хүү нь танд дэм болсонгүйээ. Хүлээсэн итгэлийг чинь гал болгосонгүй.
Миний хүү л дүү нараа авч явна шүү гэсэн үгийг чинь чулуу болгосонгүй. 2-уулаа
даадаггүй хүнд амьдралыг ганцаараа өргөж явааг чинь харсаар байгаа мөртөө
таныгаа бодсонгүй. Муу нэртэй болгонтой найзалж, муухай нэртэй болгонтой
найзалж нулимсыг чинь ил харж, уйлж загнахад чинь зөв юм шиг уурлаж учирлаж
гуйхад чинь зөрүүдэлсээр л… Хүү нь тэнэг явжээ ээжээ. Одоо л дотроо бачимдаж
олон зүйлийг эргэцүүлж явна. Магадгүй би хамгийн муу хүү байх. Харин өнөөдрөөс би хамгийн сайн хүү болно гэж хэлэх гэж энэхүү захиаг бичиглэлээ. Хүү нь таньдаа хайртай

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: