Хайртдаа бичих захиа.
Сайн байцгаана уу? Миний өчүүхэн ч гэсэн сэтгэлийн үгийг гаргаж өгсөн Армани, Бито 2 -тоо баярлалаа. Яг энэ л мөчийг хүлээж бсан юм шиг сэтгэл 1 л уужим болчлоо.
Энэхүү захиандаа би:

Би өөрөө гадаадад бдаг л даа. Найз охиноо хаяад ирсэн ч тэрний минь сэтгэлийн жолоо алдуурч өөр хүн рүү чиглэснээр би захиа бичих түүнд хэлэхийг хүсч бсан зүйл маш их асар их бсан учраас энэхүү захианд маань дурдагдах болноо.

 Сайн уу? Заяа . Чамд энэ захиа унших өдрийн мэнд!  Энэхүү захиаг маань нээж унших тэр агшин бүрт чамтай мэндэлнэ инээмсэглэж...
Хүн бүрт хүсэл байдаг бол миний хүсэл чамайг инээж байгааг мөн баярлахыг харах байсан. Хүн бүрт мөрөөдөл байдаг бол чамтай л цуг байж чамтай амьдрах байлаа.
Би өдийг хүртэл чамтай хамт бна гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн сайхан амьдрал, эрдэм мэдлэгийн төлөө гадаад гэдэг оронд хөл тавина чамайгаа түр зуур орхисонд өршөө намайг бас зэмлэ.

Чамаас холдоод 1 жилийг ардаа орхижээ. Чамайг бодсон өдөр бүрийн тоо 300 хол давжээ. Магадгүй найз нь ганцаардуулан үлдээж сэтгэлийн тань жолоог өөр хүнд алдуулсан намайгаа уучлаарай. Би зарим нэгэн зүйлд бэлэн биш байсан учраас 1 хэсэгтээ л сэтгэлээр унасан байсныгаа нуух юун. Одоо найз нь зүгээрээ бүхнийг ойлгосон. Чамд хамгийн сүүлд хэлсэн үгийг санаж бна уу?
 -" Би чинийхээ залуу насны сайхан үерхэл нөхөрлөл хайр дурлалд тань саад болоогүй ээ. Чинийхээ хувьд хамгийн хайртай хүн чинь л байхийг хүсч бна. Тиймээс намайгаа өөр хүнээр орлуулж санасан сэтгэлээ бага ч гэсэн дэвтээж бгааг чинь ойлгож бнаа. Найзыгаа биеэрээ битгий хуураарай бусдаар чамайгаа ойлгоноо. "- гэж.


Найз нь энэ үгэндээ хүрч чадахгүй нь ээ. Уучлаарай. Би итгэсэн , хүлээсэн ,
тэвчсэн, шаналсан харин одоо чадахгүй юм шиг бна. Найз нь чамайгаа ч гэсэн тайван сэтгэл амар байлгая гэж бодлоо. Бас дахин хэлсэн амандаа хүрээгүйд уучлаарай.

Надаа хэдэн зүйлийг харин амлаарай Чамайг уурлах үед дандаа чиний өмнө бүжиглэж
чамайг инээлгэдэг байсан Тэр бүжгийг анхныхаа хүүхдэд зааж өгнөө гэж. Чиний хөөрхөн хүүхэд дандаа чамайг баярлуулж инээлгэх болноо. Мөн хоол сайн идэж байгаарай шувуу шиг иддий шүү чи. Ядрах вий. Битгий уурлаж бгаарай хөөрхөн арьс нь муухай болчино. Намайг хэзээ нэгэн цагт хархад аз жаргалаар дүүрэн байгаарай.
Би баярлах болно. Чамаас илүү аз жаргал авах болно.

Гутарсан үед минь хань болж гундсан үед минь түшиж миний амьдралын хамгийн аз жаргалтай мартагдашгүй мөчүүдийг өгсөн чамд баярлалаа.

Чамд хэлэх хамгийн сүүлийн үгс хамгийн сүүлийн захиа хамгийн их Баярлуулахыг хүсдэг байсан өдрөө бичиж байгаад бас л уучлаарай.
Чамд " Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!
Чамдаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!  хэзээ ч мартагдашгүй сайхан баярлаарай!
                           2008 оны 3 сарын 8-н.
                 Mazay- гаас.

Тэр хамт явуулсан зургийг цуг тавьж болохуу? Болвол тавиад өгөөч!

Сэтгэгдэлүүд:

1. mon_rose | 2008-03-07 22:28:44
gunigtai mortloo goe yumaa.
2. Armani | 2008-03-07 23:39:45
Goy bichjee.
3. bito | 2008-03-07 23:52:07
xeleed yu gexew... baaxan uillaa...
4. tuka (зочин) | 2008-03-09 05:58:22
yamar saihan setgeltei hun be/ bi bsan bol huleej chadsangui hayalaa geed uurlaj bgaa daa.
5. nomiko (зочин) | 2008-03-09 12:04:25
uruwdluu,uillaa vneheer shan boljee.hezee negen udur ter ohin chamaig haraad bayrlah l blgvi dee. duusashgvi hair.g chamd hvsey
6. nomiko (зочин) | 2008-03-09 12:11:45
uruwdluu,uillaa vneheer shan boljee.hezee negen udur ter ohin chamaig haraad bayrlah l blgvi dee. duusashgvi hair.g chamd hvsey
7. nomiko (зочин) | 2008-03-09 12:30:35
sanajin uu nuguu jargaltai vye hvvye chi sanajinu nuguu my hair gd chi zvrhee darjinu nadad sain bsn nvdnees nulims ursjinu envvhendee guniglaad chamaig hairlah daa jargaltai bsn gd haramsaad suuhdaa bi chamd hairtai gd heldeg bsn hairtin mini vgs bhgvi ee ene hair nadad oldohdoo nadaas chi holdohdoo saruulhan vdsheer bolzohdoo hairaa chamd hairtai gd helsen tvvn.g bodood guniglaad suuchih gd hairaa gomdoog.d bi duud.d uulzaj taiwshirdag bailaa nadaas holdohgvi gd uilj bhad ni gaihshirdag bailaa nomiko bi gunigt shvleg bicheed hvmvvs oilgono. hair uuruu az jargal bayr bysliig huraadag gewch hair bvtelgviteed az jargal.g nuraadag hair uitgar gunig shanlal zowlongoor hanahgvi ym jargaltai bsn gerelt nuchiig uitgar numr.d sanahgvi ym.. martahgvi gsn verhel mini,salahgvi gsn itgel mini,chamd hairtai bsn setgel mini odoo harin hursuun suhursuun ter itgel setgel mini eniig chamd zoriulay zohiohod ih hetsvv bailaa shvv
8. solongoshel | 2008-03-09 19:17:58
gunigtai yumaa
9. oyunaa (зочин) | 2008-03-09 20:47:10
uhaantai zaluu yumaa ter bvsgvi...........
10. munkhjin (зочин) | 2008-03-10 00:08:00
yag l minii helehiig hussen buhen bna . ene chigt ni huulaad yawuuldag ym biluu. bi bas gadaadad naiz ohinoo orhiod hureed irsen. 2 jil bolj bna. unendee itgel aldarch bna oo ... hentei ch yawj baij bolno shuu dee . tiimuu.. yag ene shiljiltiin ue yamar hargis bnaa. herew eej aawiinhaa ued bsan bol ali hediin suugaad huuhedtei boltson baigaa daa tiimee.. ene ueiig uzen yadaj bnaa
11. Chihertsetseg (зочин) | 2008-03-10 00:21:20
hi saihan bichjee. odoo nii zaluusiin zarimiih ni ch gesen zurh setgeliig zuulruuleh zahidal bna.
12. oobi2013 | 2008-03-10 13:05:02
anh buhniig saihnaar tosoolj ireed aajilmdaa bugd alga bolj bgag mederdeg enentei ewlereh hetsuu shuu. hezee ch martagdahgui hairiig anhnii hair gedeg yum bh daa
13. kkkkkkkk (зочин) | 2009-02-11 12:10:05
uhaantai zaluu bn chamd amjilt

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.