Хайрт эгчдээ бичих миний захиа
Энэ сайхан завшаанийг ашиглаад хайрт эгчдээ эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!
Ээждээ ч бас хайртай л даа , тэгэхдээ энэ удаад ээжийн минь оронд ээж болсон эгчдээ зориулж захиа бичье гэж бодогдлоо.
Миний биширч , хүндэлж явдаг хүмүүсийн нэг бол эгч минь.
Ухаан орсон цагаас минь л эгч минь хажууд байсан.
Би гэдэг хүн эгчийгээ их ч гомдоож өдий хүрсэн,их ч санаагий нь совоож , нойргүй хонуулж байсандаа уучлал гуйгаад барашгүй мэт.
Албатай юм шиг шөнөжин зугаалж зугаалчихаад л ирээд авчих гээд үүрээрч бай,шөнө ч бай утасдаад л ирж авхуулдаг үеүүд ч олон байсан.
Эгчийнхээ гарийн хоолийг амтархан иддэг хэрнээ өөрөө хоол хийж өгснөө сайн санадаггүй тийм л муу дүү дээ.
Харин эгч минь надаас хариу нэхдэггүй , халуун дулаан инээдээр угтаад л сэтгэл санааний дэмжлэг өгч цаашаа гэж болох байхад цаашаа гэдэггүй үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй ачтан билээ.
Бас танийг Та болон эгч гэж хэзээч дуудаж байгаагүйд минь уучлаарай!
Тэгэхдээ одоо ч дасчихсан хойно бараг тэр нь илүү дотно санагддаг тийм биздээ,хэн хэн нь тэгэж бодож байгаа байх
Одоо би чинь хүний эхнэр болсон ч таныхаа сайн найз, сайн дүү байна гэдгээ амлая!
Таньдаа хайртай шүү! Үнсье^^
Эннэгээс 2008.03.07 Japan

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.