2008-03-07 14:38:05
Сайн байна уу, миний ээжээ.
Охин нь тандаа зориулан сэтгэлдээ энэхүү захиаг бичиж сууна.
Өглөөхөн таньтайгаа уулзаад ирсэн ч санаад байна
Эмэгтэйчүүдийн баяр болох гэж байгаа болохоор эргэн тойронд байгаа хүмүүс бүгд л энэ баярын тухай ярилцана.
Тэгэх бүр таныгаа бүр ихээр санах юмаа ээжээ.
Өглөө та миний охион хоол унд сайн идэж уугаарай, амарч байгаарай, ядраваа гээд л араас хэлээд хоцорсон.
Муу ааваас минь хойш үр хүүхэддээ та минь л түшиг тулгуур нь болж яваа шүү дээ.
Заримдаа өөрийн сайнаар л бий болчихсон мэт аашилж таныгаа мөн ч их зовоох юм даа.
Таны минь үс нэлээд цайрч, үрчлээ ямар ч их болоов дээ.
Таныгаа дандаа л дэргэд минь байх юмшиг л санаад омголон явна даа үр чинь. Хүний газар олон жил сурахдаа өвдөж, өлсөж, зовох, ганцаардах бүрдээ хамгийн түрүүнд та минь л бодогддог байсан шүү. Одоо ч гэсэн таныхаа гарын цай хоолыг идээд таныхаа дэргэд элдвийг яриад суухдаа охин нь дуртай. Хичнээн зовж охиноо төрүүлж, өөрийнхөө жаргалыг хасч намайгаа өсгөснийг охин нь өөрөө хүүхэдтэй болохдоо л илүүтэй ухаарсан. Шөнө нойроо хугаслаж, өвдсөн үед минь эмч болж, сэтгэлээр унасан үед сэтгэл зүйч шиг л зөвлөж ямар ч үед миний найдвартай түнш, найз минь болж охиноо дэмжин суудаг тандаа хязгааргүй их баярладаг шүү. Та минь үнэхээр сайн ээж шүү.
Баярлуулахаасаа илүү гомдоож байсан бизээ таныгаа гэж бодохоор тэрхүү саарал өдрүүдийг би байнга боддог.
Бага байхдаа би таныгаа нэг удаа айхтар гомдоож билээ. Та 2ыг гэж л бодож, эцэггүй өнчин өсгөхгүй гэсэндээ хүнд бэрхийг туулж явахад яасан ойлгодоггүй хүүхдүүд вэ гэж хэлээд та минь уйлж билээ. Тэгэхэд дүү бид 2 таныгаа зовсон ч зовоогүй юмшиг, уйлсан ч уйлаагүй юмшиг, өлссөн ч өлсөөгүй юмшиг өөрөөсөө бүхнийг харамлан бид 2г л гэж хайрлан өсгөснийг зөндөө ихээр ухаарсаан. Түүнээс хойш үр нь таныхаа нулимс, шаналсан царайг дахин харахгүй байхсан гэж хичээж байгаа шүү ээжээ. Гэсэн ч амьдрал хойно санаа зовох асуудал ямар дуусах биш дээ. Одоо та минь их л ганцаардаж байгаа байх даа. Аав минь байхгүй болоод хэдэн жил өнгөрчихөж. Тэгсэн ч ээжээ та минь биднийгээ байхад ганцаардахгүй ээ. Охин нь таныхаа дэргэд байж, үлдсэн амьдралын тань хугацаанд тайвшрал, тайтгарал тань байх болноо. Та минь сайн ээж шүү.
Таныхаа сэтгэлийн хат, ухааныг үргэлж . Тань шигээ ухаантай сайн эхнэр, сайн ээж байж, үр хүүхэддээ таны бидэнд зааж сургадаг бүхнийг хэлж өгнөө.
Хайраас хайр төрдөг гэж та хэлдэг. Би тандаа зөндөө их хайртай. Орой тань дээрээ очоод чанга тэврээд хайртай гэж хэлнээ.
Тандаа Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Ээждээ
Хамгийн хэцүү үед ээж минь л дэргэд байдаг
Хамгийн жаргалтай үед ээж минь л ихээр баярладаг
Үрийнхээ төлөө хийсэн бүгдээ үнэлж ярьдаггүй
Үр минь гэж санаад суухдаа өр зүрх нь шаналан суудаг
Ээж минь тандаа одоохон очоод тэврүүлмээр
Санчиг үсний чинь буурлыг харан залуу насыг тань дуудаж өгмөөр
Аавын минь өмөг түшиг галын бурхан ээждээ
Одоо л хайртай гэж амжиж хэлье
Би тандаа хайртай Анараа

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: