Шалгаруулалтын дүн гарлаа!


Уучлаарай цаг зав ажлын шаардлагаар оройтож дүнгээ гаргаж байгаад .
Бүгд хайртай ээжийнхээ хайртай найзынхаа хайртай бүхнийхээ төлөө  сэтгэл гаргаж бичсэн болхоор

"Шалгаруулалтын дүн гарлаа!" цааш унших »
20-р захиа...
Ene zaxiag bichsen oroltsogch vnexeer uuchlaarai...
Spamd iresn.g vnexeer anzarsangvi... Sanal xuraaltand oruulsan shvv

Sain baina uu eejee
Sain baina uu eejee sarawchilch harsaar suuna uu
Saali suuniihee deej huudee urgusuur suuna uu
Eej mini nadadaa engui ih achtan
Eejdee harin bi egel daruuhan huu ni
 
Uyahan aashind chini hatuu buhen zuulurch
Uran hooloid chini setgel buhen hyalharch
Buuvein duund chini ur buhen taiwshirdag
Hatangoo busgui tand bayriin mend hurgie
 
Захиа ирлээ...
sain baina uu eejee.
alsiin gazraas tanii muu bor ohin chin taniihaa amar mendiig erj suuna da.
hajuud ni baihdaa ohin chini taniigaa hairlaj haiamjilj chaddaggvi baij dee.
hvnii gazart ireed taniihaa helj zahij baisan vgnvvdiig ooroo oortoo dahin dahin zahij ybna daa.burhanaas namaig saihan eejid torvvlsen bolohoor sain ybna ohin chihi.

"Захиа ирлээ..." цааш унших »
19-p захиа ''ээждээ бичих миний захиа''буюу сүүлчийн захиа
 
    Миний явуулж уй энэ шүлгийг миний багын найз маань ээждээ зориулж бичсэн. Найз минь одоо Турк-д суралцаж байгаа билээ. Хамгийн гол нь тэр энэ шүлгийг миний блогт тавиулая гэж бодсон авч Би шүлгий нь танай тэмцээнд явуулахаар шийдсэн юмаа.  


Ганцхан ээждээ зориулах шүлэг

Уулын оройг ханзрах цагт
Ухаангүй үр чинь энэ шүлгийг бичлээ
Буурал хангайн салхины аясаар
Буданд суухаас нь өмнө шүлгэллээ хүү нь
Хавар намарын сэрүүн үдшээр
Үе үехэн даардаг болоо юу та минь
Үүр шөнийн цагаар уургаа хөхүүлж өсгөсөнг тань  
Үр чинь харин ухаарч байна уу?
Цаг үргэлж үнсүүлдэг байсан хүү нь
Цагаан сараар л нэг үнсүүлдэг болоо юу
Дандаа л хажууд байдаг байсан үр нь
Дэргэдээс тань аажим аажмаар холдоод байна уу?
Хатуухан хэлдэг байсан үгэнд тань ээжээ
Хааяаа хүү чинь туньдаг байж уу?
"19-p захиа ''ээждээ бичих миний захиа''буюу сүүлчийн захиа" цааш унших »
Баярлалаа...
Бүгдэд нь өдрийн мэнд...
Бүх бүсгүйчүүддээ баярын мэнд ...
Армани Бито.н 2н бяцхан тэмцээн өндөрлөх дөхөж байна...
Та таалагдсан захиандаа санлаа өгөөрэй... Танд баярлалаа
Өдрийг сайхан өнгрөөгөөрэй...
18-р захиа ''Ээждээ бичих миний захиа''
amid burhan eej mini
alsad suugaa ohinoo uguilehdee
uzgeer tsaasand buulgadag genee
ohin mini ireed unshina  geed
deren dooroo hadgaldag genee
alsad suugaa ohinoo owdohiig
zuudelj zognoj meddeg genee
edegtel ni tegeed shono taiwan untdaggui gene
......bi eejiinhee iim l hairiig awch torson ohin
 
 eejee ohin ni udahgui ochnoo
 
 
10n heden jil eejiin erh ohin 
aawiin manangiin shar  ohin
ahiinhaa suuder  ni yawlaa bi

"18-р захиа ''Ээждээ бичих миний захиа''" цааш унших »
17-р захиа ''Ээждээ бичих миний захиа''
Хүү нь тандаа захидал бичиж сууна. Сэтгэлд чинь угжтай явдаг, итгэлд чинь сүүтэй явдаг, муу бор хүү нь эр бие нийлж, цээнд хүрлээ. Эжий таныхаа тухай эргэцүүлж нэгийг бодлоо. Алтан заадас салж амьд үхэхийн хооронд тэмцэж, өөртөө байгаа бүтэн бүхнээ хагаслаж, байхгүй хугас бүхнээ гүйцээж сайн хүү болно гэсэн итгэлээр өөрийгөө хуурч сайхан бөх хүүтэй болно гэж аавд минь шивнэж улаан нялцрай төөхөн биеийг минь та л бүтээсэн ээжээ. Багаасаа л ороож байн байн чарлаж, өнөгтэй бүхнийг нэхэж, өмнөх болгоноон түйвээж явсаар….
"17-р захиа ''Ээждээ бичих миний захиа''" цааш унших »
16-р захиа ''Ээждээ бичих миний захиа''
Taniihaa derged bi uilj chaddaggui
Setgeliin hatad chini barigddag
Tal sartai suniin gund sanaa alddaggui
Sanchigand tani sor nemehees aidag
Bi untsan hoino chini taniig zuulun ildeg,hairalsandaa
Bitgii guniasai gej zurhendee shivnedeg,uruvdsunduu
TSeh shuluun zangaaraa urgelj baigaasai gej husdeg,baharhsandaa
TSeejnii gundee taniig jargaana daa gej amladag,sharlahsandaa
Ijii tanias soeolson ohin gantshan ur chini odoo bi taniinhaa tuluu amidarnaa.
EEJEE tandaa hyazgaargui ih hairtai..Ohin chin

"16-р захиа ''Ээждээ бичих миний захиа''" цааш унших »
15.р захиа ''Ээждээ бичих миний захиа''
Сайн байна уу? Ээжээ. Муу хүү нь таньдаа захидал бичиж байна. Хүү нь 20-той. Шүлэг бичээд 10 жил болжээ. Нийт 200 орчим шүлгийн тал нь танд зориулсан миний сэтгэлийн үгс. Би энэ жилийн мартын 8-наар танд их гоё бэлэг бэлдсэн. ”Ээждээ бэлэглэхийг хүснэ. Энэ миний сэтгэл юм шүү” гэж тодотгосон ”Ижий сэтгэл” яруу найргийн номоо гаргаж байгаа. Илүү олон үгээр яахав. Энэ номыг минь уншаад ойлго. Хамгийн эхний шүлгээ энд хамт бичлээ.
"15.р захиа ''Ээждээ бичих миний захиа''" цааш унших »
14 .Ээждээ бичих миний захиа.
Oulen ehiin udamt busgui
Orlog mongoliin juramt busgui
Saruul mongoliin sarangua busgui
Ergeh horvoogiin erhemseg hatan ijii tandaa
Olon ulsiin bayariiin mend hurgie.   Ohin chin BHCY
        ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Zahia...........

"14 .Ээждээ бичих миний захиа." цааш унших »
Хайртдаа бичих захиа.
Сайн байцгаана уу? Миний өчүүхэн ч гэсэн сэтгэлийн үгийг гаргаж өгсөн Армани, Бито 2 -тоо баярлалаа. Яг энэ л мөчийг хүлээж бсан юм шиг сэтгэл 1 л уужим болчлоо.
Энэхүү захиандаа би:

"Хайртдаа бичих захиа." цааш унших »
13-р захиа ''Ээждээ бичих миний захиа''
Sain suuj bn yy? mini hairtai ijii tanidaa olon ulsiin emegteichvvdiin bayriin odriin mendiig hvrgie
Ene horwoo deer namaig hamgiin iheer hairaldag hamag bvnee nadad zoriulsan 
Mongoliin vzesgelen sarangua namaig torvvlsen egel daruuhan jiriin negen mongol bvsgui bol minii ijii
Bi ene l hvnii aminaas ni tasarsan ami alag horwoo deerh amin erden ni enegui ih hairiinh ni vrgeljlel..

"13-р захиа ''Ээждээ бичих миний захиа''" цааш унших »
Хайрт эгчдээ бичих миний захиа
Энэ сайхан завшаанийг ашиглаад хайрт эгчдээ эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!
Ээждээ ч бас хайртай л даа , тэгэхдээ энэ удаад ээжийн минь оронд ээж болсон эгчдээ зориулж захиа бичье гэж бодогдлоо.
Миний биширч , хүндэлж явдаг хүмүүсийн нэг бол эгч минь.
Ухаан орсон цагаас минь л эгч минь хажууд байсан.
Би гэдэг хүн эгчийгээ их ч гомдоож өдий хүрсэн,их ч санаагий нь совоож , нойргүй хонуулж байсандаа уучлал гуйгаад барашгүй мэт.
"Хайрт эгчдээ бичих миний захиа" цааш унших »
11-р захиа ''Ээждээ бичих миний захиа''
Сайн байна уу, миний ээжээ.
Охин нь тандаа зориулан сэтгэлдээ энэхүү захиаг бичиж сууна.
Өглөөхөн таньтайгаа уулзаад ирсэн ч санаад байна
Эмэгтэйчүүдийн баяр болох гэж байгаа болохоор эргэн тойронд байгаа хүмүүс бүгд л энэ баярын тухай ярилцана.
Тэгэх бүр таныгаа бүр ихээр санах юмаа ээжээ.
Өглөө та миний охион хоол унд сайн идэж уугаарай, амарч байгаарай, ядраваа гээд л араас хэлээд хоцорсон.
 Муу ааваас минь хойш үр хүүхэддээ та минь л түшиг тулгуур нь болж яваа шүү дээ.
Заримдаа өөрийн сайнаар л бий болчихсон мэт аашилж таныгаа мөн ч их зовоох юм даа.
"11-р захиа ''Ээждээ бичих миний захиа''" цааш унших »
10-р захиа ''Ээждээ бичих миний захиа''
Сайн байна уу, Хамгаас хайрт ээж минь?
Таны минь бие яаж байна? Охин нь сайн, хамгаас сайн байгаа.
Таньдаа ирж буй Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүрэгье!
Баяраар ээжийгээ баярлуулдаг байхад би таныхаа санааг бас л зовоож сууна.
Одоо дахин таныхаа санааг зовоож, дутуу нойр доголон нулимстай явуулахгүй ээ.
"10-р захиа ''Ээждээ бичих миний захиа''" цааш унших »
9-р захиа "Ээждээ бичих миний захиа"
              ijiiteigee baihdaa bi bayan baisan
Hagarsan chuluu ahiad hezee ch evledeggui shig
Unenee helie
Nulimsaaraa zuurch helie
Hagatsahiin tsagt uhel davj uulzdaggui shig
Unenee helie
Amisgaagaa zangidaj helie
Ijiiteigee baihad bi bayan baisan
Orilsoor ijiidee ochin nulimsaa archuulahad
Odod bugdeer minii nuden dotor l tugdeg baisan
Ijii min ineegeed nadruu irehed

"9-р захиа "Ээждээ бичих миний захиа"" цааш унших »
8-р захиа "Ээждээ бичих миний захиа"
Би гэдэг хүн анхнаасаа ээжтэйгээ эмэгтэй дүүтэйгээ эмээтэйгээ гадаад хувцас өмсөж талхандаа  бялуурч өссөн хүн. Элдэв шалдав шүлгэнцэр бичээд үеийхэндээ эвгүйрхэж томорч тодорч явсан үе ч байсан. Тэр хугацаандаа нэг ч удаа ээжийн тухай ч юм уу тэр утга агуулгын шүлэг бичиж байгаагүй нь манай ээжид дотроо тунирхах шалтаг шалтгаан болдог л байх. Тунирхаж байгаагүй л дээ.
"8-р захиа "Ээждээ бичих миний захиа"" цааш унших »
7-р захиа "Ээждээ бичих миний захиа "
Бурхан ээж минь   Сайн байна уу? гээд өглөө болгон тантайгаа мэндлэж, Сайхан амраарай гэж үдэш бүр шивнэж, үргэлж дэргэд минь байгаасай гэж мөч бүхэнд хүү нь хүсдэг шүү ээж минь.

"7-р захиа "Ээждээ бичих миний захиа "" цааш унших »
6-р захиа ''Ээждээ бичих миний захиа''
Сайн байна уу хайрт ээж минь,
таныгаа санасан охин чинь захиа бичиж сууна.
 Гэхдээ энэ захиаг би зөвхөн таньдаа зориулж өөртөө бичиж байна,
яагаад гэвэл та энэ захиаг уншаад охин минь гэрээ санаж дээ гээд санаа нь зовох болно.
2 жилийн өмнө монголд байхад та намайг миний охин нааш ир гээд
чангаас чанга цээжиндээ тэврээд л унтаж амар гээ л хэвтэж билээ.
 Таны энгэр зөөлөн дулаахан, дотно би тэнд ахиад нэг нялхарч үзсэн сэн.
Энэ агшинд би энэ жаргалтай ховор мөч надад ахиад хэдэн удаа олдох бол доо гэж бодохоос энгэрт чинь наалдаад удаан баймаар санагдсан.
"6-р захиа ''Ээждээ бичих миний захиа''" цааш унших »
5 -р захиа " Ээждээ бичих миний захиа "
Юуны өмнө энэхүү үгсийг уралдуулахаар биш өөртөө болон өөр нэгэнд ухааруулахаар зөвхөн ээж таньдаа бичиж байгааг та минь хүлээн авна уу? яагаад гэвэл цаг нь болсоон..

Энэ өдрийн мэнд ээжээ.. Хүү нь өнөөдөр ажил дээрээ овоо ажилтай байлаа. Цайны цагаар л нэг юм зав гарч байна. Тэгээд  зүгээр л таны миний төлөө хийсэн зүйлийг жагсааж бичлээ..
"5 -р захиа " Ээждээ бичих миний захиа "" цааш унших »
Найздаа бичих захиа
Юуны өмнө энэхүү сайхан боломжийг олгож байгаа Бито,Армани хоёртоо баярлалаа.
 
 
Сайн байна уу хайрт найз минь.
Найздаа энэ захиа унших өдрийн мэндийг өөрийн инээмсэглэлийн хамт хүргье.
Миний найз найздаа жаахан гомдоо юу даа.
Уучлаарай....найз нь блог хөтөлдөг болсоноос хойш чамдаа цаг,зав бага гаргаж байгаагаа ойлгож байнаа.
 Миний найз ойлгоно биз дээ.
Гэхдээ энэ нь чи бид хоёрын нөхөрлөлд тийм саад болж гомдохоор юм биш биз дээ.
Миний найз ухаантай юм чинь ойлгоноо.
Миний найз жаахан эмзэг ч гэсэн,хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэйг найз нь мэдэлгүй яахав дээ.

"Найздаа бичих захиа" цааш унших »
3-р захиа Ээждээ бичих миний захиа
Сайн сууж байна уу, миний сайхан ижий минь?
Алтанхан хэвлийдээ 9 сар тээж төрүүлээд,
ангир шар уургаараа тэтгэж хорвоод намайгаа
хүний дайтай хүн болгон өсгөсөн ижий таныхаа тэр гэгээн ачийг
тэнэгхэн охин нь хариулж амжаагүй л явахийм даа.
Үргэлж дэргэд минь юм шиг санаж,
өвдөж зовох үедээ юунаас ч илүү санадаг ижий минь та минийхээ гэгээн бурхан минь билээ.
Шүүдрийн ус цуглуулж цай чанаж өгвөөс нэг удаа нойроо хагаслан
бүүвэй аялсаных нь ачийг хариулдаг юм гэнэ лээ гэж би наснаасаа олон сонссоон.
Гэхдээ өөрөө тэгээд цай чанаж өгсөн минь үгүй л явах юм.
"3-р захиа Ээждээ бичих миний захиа" цааш унших »
2-р захиа Ээждээ бичих миний захиа
Ээжээ... гэж дуудаххад энэ л хорвоогийн бүхий л юмс эрвэлзэн дэрвэлзэн санаашрах юм ээжээ.
Ээжээ... гэж дуудахад эргэх хорвоо тэр чигээрээ баярлан догдлох шиг...
тийм ээ, уулга алдахдаа ч би ээжээ гэж таныгаа л үгүйлнэ...
Чухам яагаад саад бэрхшээл тохиолдсон үед танийгаа дуудах ёстой гэж...
Одоо бодоход би тандаа хйртай гэдэг үгийг ямар цөөн хэлсэн юм бэ...
Ээжээ би тандаа хайртай шүү...

"2-р захиа Ээждээ бичих миний захиа" цааш унших »
Анхны захиа- Ээждээ би хайртай

Ээжээ хүү нь тандаа маш их
хайртай шүү...
Энэ захиаг бичиж байгаа учир гэвэл одоо
хүү чинь тандаа сэтгэлд байгаа үгсээ хэлэх гэсэн юмаа.
Хүү нь одоо том болж харсан сонссондоо л итгэдэг байсан бол
өнөөдрөөс таныгаа улам ихээр ойлгож байна...
            Хорвоо дэлхийд сонссон
             миний анхны дуу
               Хонгор зүрхийг уяраасан
                 ээжийн бүүвэн уяхан дуу...
Тийм ээ хүү чинь таныхаа бүүвэйн дуунд өссөн...
Харин тандаа зориулж дуулсан
дуу минь дэндүү бага юмаа...
"Анхны захиа- Ээждээ би хайртай" цааш унших »
Захиагаа бичих цаг боллоо...


Бүгдэд нь өдрийн мэнд.
Ингээд өнөөдрөөс тэмцээн эхлэж байна.

Тэмцээний тухай
Армани анд дэлгэрнгүй ярисан байгаа.
Бусад мэдээллийг мөн удахгүй тавих болноо...

Та яагаад захиа бичих ёстой вэ?
1 Хайртай гэдгээ хэний ч өмнө хэлэх батлах зоригттой учраас

2 Ахиж алдахгүй гэдгээ бүгдийг өмнө амлаж уучлалт хүсэж байгаа болохоор

3 Алс хол байгаа ч ээжийгээ санаж,
миний ээж хорвоогийн  хамгийн сайн хүн гэдгийг бүх хүнд мэдэгдмээр байгаа учраас...
 

Тэмцээн бүх хүнд нээлттэй...
    1. Эээждээ бичих
миний захиа
    2. Хайртдаа бичих миний захиа. энэ 2 төрлөөр ороцох боломжтой...

Та захиагаа...

           1 сэтгэгдэл дээр үлдээгээрэй
           2 mail.r бас явуулж болно ( bibien_cool@yahoo.com ) ( armani_manlai@yahoo.com)

Tанд амжилт хүсье...
Та хайртдаа, хайрт ээждээ сэтгэлээ нээж захиа бичээрэй...
Захианд март8 ны мэнд заавал байх ёстой шүү!
Та бүхэнд амжилт хүсье...
Бүсгүйчүүдээ -ээ баярлуулъя!
Бүгдээрээ сайн бна уу?
Зиак тэгээд Бито , Армани 2  нэгэн тэмцээн явуулах гэж бгаагаа дуулгахад таатай бнаа. Энэ тэмцээн маань МАРТ8-ний өдрийн уриан дор явагдаж байгаа учраас Эмэгтэйчүүд -рүүгээ илүү чиглэсэн тэмцээн юм.

Уг тэмцээнд маань 8 настай балчираас 80 настай буурал хүртэл оролцож болохнээ.
Тэмцээнд маань 2 зүйлээр оролцож болно:
                            1. Эээждээ миний захиа
                            2. Хайртдаа бичих миний захиа.
Анхааруулга:
-Багш ч юмуу? эсвэл өөр эмэгтэй хүнд ч та сэтгэлийн үгээ бичиж оролцож болно                                             
  шүү.
                                                                                                                                                             
Захиа хэлбэрээр зохиогдож бгааг анзаарч бгаа. Зүгээр захиа ч биш
Шүлэг яруу найраг танаас юу урсан гарч уянгалан эгшиглэж бна
тэр бүгдээрээ оролцоорой.
Гол нь мэдээж ээж, хайртай хүнийхээ сэтгэлд хүрч чадах зүйлээ бичээрэй.

                      Тус болгох үүднээс хэдэн санаа өгий.
              - Гомдоож байсан одоо хүртэл мартаж чаддаггүй зүйлээсээ уучлал
                 гуйх
              - Хайртай -гаа хэлэх
              - Уурлуулсан бол уучлал гуйх.
              - Ямар нэгэн зүйл санал болгох. ( хайр дурлал, гэрлэлт, үерхэл нөхөрлөл ,  
                                                     ажил хэрэг )
      Бас бусад зүйлүүд нь танд өөрт тань бгаа.

Энэ бүхний эцэст март8 ны мэнд заавал байх ёстой шүү!
Тэр сайхан өдөр таны санасан бодсон бичсэн ярьсан мөрөөдсөн бүх зүйл
бүтнэ гэдэгт итгэлтэй бна.

Тэмцээн 3 сарын 1 -нд эхлэнэ Өргөнөөр оролцоно уу?

                                                    Шагналын сан:
Хайртай хүнээ баярлуулах гээд чадахгүй хол байгаа магадгүй цаг зав
болохгүй бгаа хүмүүс зүгээр л сэтгэлийн үгээ бичээд оролцоод үзхэд гэмгүй шүү!
Таны хайртай хүнийг санаанд оромгүйгээр баярлуулах болно.
Нэлээн хэдэн хүнийг шагнахаар бгаа шүү! амжилттай оролцоорой.
(Нийт: 26)